
Долдугаар сарын 2-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байх юм.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Замын-Үүд Эрээний хил дээр монголчуудын ачаа олон сараар гацаж, бөөгнөрөн, иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учирч байгаа билээ. Үүний улмаас ачаа тээврийн хөлс өнгөрсөн жилийнхээс гурав дахин нэмэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан энэ жил баяр наадмын есөн хоногийн амралтаар Замын-Үүдийн боомт амрахгүй, тасралтгүй ажиллах юм.
Мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүд долдугаар сарын 18-ныг дуустал хэвийн горимоор ажиллах болсон байна.