ЭМЯ: Нийт 1510 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 9 мянга орчим шинжилгээнээс 1510 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 131962 боллоо. Улаанбаатарт 752 тохиолдол нэмэгдэж, нийт 99205 боллоо. Орон нутагт 758 нэмэгдэж, нийт 31916 боллоо.  

Сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч, нийт эдгэрэлт 93840 боллоо.

Гэрийн хяналтад 24543 хүн байна. Улсын хэмжээнд нийт  37431 хүн коронавирусийн халдвар аван  эмчилгээнд байна.


Коронавируст халдварын улмаас есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 655 боллоо. 





С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus