Уринш боловсруулахад шаардлагатай шатахууны дэмжлэгийг олгож эхэллээ

Энэ онд улсын хэмжээнд 368,1 мянган га талбайд уринш бэлтгэж, тариалан эрхлэгчдэд 1 тэрбум төгрөгийн уринш боловсруулалтын шатахууны дэмжлэгийг үзүүлэх юм.

 

Шатахууныг уринш боловсруулах талбайн га тутамд 10 литр байхаар тооцох бөгөөд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр болон орон нутгийн таван салбараар дамжуулан олгоно. Иймд тариалан эрхлэгчид өөрт ойр байрлах салбарт хандан шатахууны дэмжлэгийн гэрээг байгуулах боломжтой.

Уринш боловсруулалтын шатахууныг олгох дэмжлэгийн хугацаа төсвийн хэмжээнд буюу 1 тэрбум төгрөг хүртэл эсвэл шатахууны гэрээ байгуулах хугацаа дууссанаар зогсоно. Мөн батлагдсан хуваариас илүү олгохгүйг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас анхааруулж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.