Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй ЗГ-т холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

“Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байсан. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 12:00 цагт онлайнаар зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгээр Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч “Лантуун дохио” ТББ-аас захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх” хүсэлтээсээ татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсныг тогтоолгох” болгон өөрчилсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэлтийг ханган шийдвэрлэж шүүхийг хурлын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагаас хийхээр тогтов.

Эх сурвалж: www.lantuu.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.