Сүүлийн 24 цагт 10 хүн нас барж, 1643 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 9458 орчим шинжилгээнээс 1643 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 128454 боллоо. Зөөвөрлөгдсөн 5 тохиолдол нэмэгдэж, нийт 561 боллоо. Улаанбаатарт 915 тохиолдол нэмэгдэж, нийт 97314 боллоо. Орон нутагт 723 нэмэгдэж, нийт 30299 боллоо.  

Сүүлийн 24 цагт 2572 хүн эдгэрч гарсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2554 хүүхэд, жирэмсэн 732 хүн хэвтэн эмчлүүлж байна.


Вакцинд хамрагдсан гээд тайвширч болохгүй. Сүүлийн үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс ч халдвар авч байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж, битүү орчинд маскаа сайн зүүхийг хүсье. 



Коронавируст халдварын улмаас арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  



 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus