''Жи тайм''-ын Э.Оюунцэцэгт оноосон 5 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:

"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.