Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.07.05/ даваа гаригийн ээлжит бүлгийн хуралдаанаар

•Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

•Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хийх мэдэгдэл, сөрөг хүчний байр суурийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар харьяа байгууллагын албан тушаалтнуудын хамт ирж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Ганбат, хууль батлагдсанаар эхний жилүүдэд аль асуудал нь цэгцрэх вэ. Асуудлаа эрэмбэлсэн үү гэдгийг асуув. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Азийн хөгжсөн орнуудын туршлагаас харахад, тэд эхлээд нийслэлээ хөгжүүлээд задарч бусад дагуул хот, суурин газраа хөгжүүлсэн. Хот татварын зохицуулалтаа өөртөө аваад татвараар зохицуулж болно. Жишээ нь, зарим салбарыг хотдоо татъя гэвэл татварын хөнгөлөлт, давуу байдлыг олгох ёстой” гэв.

С.Одонтуяа, “Хотын үндсэн ажил бол иргэдийн амьдрах орчныг зөв бүрдүүлэх. Иргэд юу хүсч байна гэвэл ажлаа тараад түгжрэлгүй харьдаг. Алхах газартай, эрүүл аюулгүй амьдрах орчинг л хүсч байна. Улаанбаатарт амьдрахад галзуурахад ганц хуруу дутуу гэдэг шиг нөхцөл байдалтай байна. Хот, хогийн сав боллоо. Хогийн асуудлаа цэгцлэх, газар олголт, гэр хорооллын иргэдээ усанд оруулах, цэцэрлэгийн асуудлыг шийдэх зэрэг тулгамдсан асуудлаа энэ хуулийн төсөлдөө яаж тусгасан юм бэ. Түүнчлэн ТҮЦ, хотын төвд задгай тагттай орон сууц барихгүй байх зэрэг жижиг юм шиг хэрнээ хотын үзэмжид нөлөөлдөг том асуудлаа ч тусгамаар байна. Хотын дарга намчирхдаг, Засгийн газар, дарга нарынхаа буруу шийдвэрийг чимээгүй хараад суудаг л байдлаа өөрчлөх шаардлагатай. Б.Пүрэвдорж, яг юун дээр ажил гацаад байгаагаа нэг мөр шийдэх хэрэгтэй. Ажил гацаахад саад жижигдэдэггүйг сануулсан бол О.Цогтгэрэл цаашид нийслэлийг хэдэн хүн амтай байхаар тооцож байгаа, хүндээ ээлтэй төлөвлөлтөө яаж залруулахыг тодруулж асуув. Хотын А бүст зургаан давхраас дээш барилга барихгүй гэж хуулийн төсөлд тусгажээ. Өмнө нь зөвшөөрөл авчихсан аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хэрхэхийг Ш.Адьшаа тодруулж, хот нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг сануулав. Нийслэл дагасан эрчимжсэн аж ахуйг дэмжиж нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангах асуудлыг Н.Ганибал хөндлөө.

Хоёрдахь асуудлын тухайд, коронавирусээр 600 гаруй хүн амь насаа алдсанд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Тиймээс Бүлгийн 13 гишүүд бүгд Засгийн газрыг огцруулах шаардлага гаргаж гарын үсгээ зурж эхэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүн 2021-07-06 02:59:01
    Өөрсдөө засаг төр барихаараа үүнээс долоон дор болдог байж байж ямар нүүрээрээ ийм юм хийж явдаг байнаа. Ардчилсан нам гэж хаана байгаа юм. Өөрийн толгой дээрхи...
  • Бат 2021-07-06 02:36:09
    Та нар боддоо Германы канцлер Ангелла меркел 20 жил Оросын Путин 22 жил төр толгойлж байна улс орон энгэж хөгжидөг Харина манайхан бушуухан төсвийн мөнгөнд
  • зочин 2021-07-06 02:10:48
    ажилгүй амьсгаанууд.өөр хийх юм алга уу.За ер нь амьгүй албатуудшдээ.Хуцаж л бай.
  • зочин 2021-07-05 10:49:59
    хийх ажилгүй мангарууд худлаа шоуадж байхаар хүмүүст хандив тусламж үзүүлээч дээ та нарыг одоо хэн тоохов дээ
  • Зочин 2021-07-05 08:42:46
    За энэ харин зов шуу энэ засаг юу ч хийж чадахгуй бна дэмжинэ
  • Ард 2021-07-05 08:36:56
    Эвт шаазгай буга баривал, энэ амаргүй үеийг хохирол багатай гарах бол уу, хөндий хоосон бетон цохивол дугардаг хойнодоо...
  • Иргэн  2021-07-05 08:04:50
    АН-ын малнаас дор ухамсартай новшнууд өөрийнхөө намыг хагалж, буталдаг шиг төр засгийг үймүүлэх гэж байна.
  • zochin 2021-07-05 07:40:41
    Ene neg balai yumnuud “ogtsruulakh” gedeg ugnees uur ugiin bayalaggui yumnuud, odoo bolimoor yum. AN-iig zasgiin erkhend baisan khugatsaand uls oron yaalaa ...
  • Бат 2021-07-05 06:21:52
    За одоо тэгээд болно АН гэж байгаа юм уу та нарыг чинь намаа татан буулгасан гэж ойлгосон одоо Дээд шүүхийн бүртгэлтэй АН гэж байна уу