МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ

Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн долоо хоног хүндхэн болж өнгөрлөө. Наадамтай холбоотой жагсаал, хэрүүл тэмцэл өрнөж байхын хажуугаар Ерөнхий сайд ачаа тээвэр гацаанд ороод буй Замын-Үүд боомтыг зорьж боловч гал дээр тос нэмэх гэгч нь болов. Маш их хэмжээний ачаа бараа хил дээр саатаж олон нийтийн бухимдлыг үүсгээд байгаа асуудлыг газар дээр нь шийдэх гэж очсон боловч Ерөнхий сайд толгойгоо маажиж, нүдэндээ ч итгэхийн аргагүй хариуцлага үйл явдлыг нүдээр үзсэн.

Тодруулбал, хил дээр ажиллаж буй Мэргэжлийн хяналтынхны хариуцлагагүй тааруу ажлыг харсан Ерөнхий сайд тухайн орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотоос дэд даргын түвшины удирдлагын багийг сэлгэн ажлуулах үүргийг МХЕГ-ын дарга Т.Гантулгад өгсөн.

Дараагаар нь хил дээр байрлах ачаа тээврийн машиныг ариутгах хэсэгт Ерөнхий сайд ажилласан бөгөөд ариутгалын хэсгийг нь хараад мань хүн үг ч дуугарч чадсангүй. Бүхэл бүтэн улсын хил дээр байгаа ариутгалын хэсэг чанарын байтугай, энгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд “ийм зүйлээр ариутгахаар чинь аргагүй шүү дээ” хэмээн дуу алдаад амжсан. Улмаар МХЕГ-ын удирдлагууд болон тухай бүс нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтынханд нэг сарын хугацаатай үүрэг чиглэл өгөөд буцсан.

Тэгвэл эх сурвалжууд Замын-Үүд боомтод болсон мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй үйлдэлтэй холбогдуулан МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаад эхэлсэн гэдгийг онцолж байна. Ерөнхий сайд хэдийгээр хугацаатай үүрэг өгсөн ч хариуцаж буй салбарт нь үүссэн асуудлаас болж МХЕГ-ын дарга Т.Гантулгын сандал ширээний асуудлыг ирэх өдрүүдэд Засгийн газрын түвшинд ийнхүү ярихаар болсон гэнэ.

Эх сурвалж: ubn.mn
Г.Лхагвадорж

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-07-06 08:20:31
    ГЕГ-ын дарга Асралт Гантулгаас өмнө яригдах ёстой
  • Зочин 2021-07-06 00:32:27
    Зөв. Үнэнч ажил хийдэг залуучууд олон бгаа. Юм бүхнийг зоосны нүхээр харж болохгүй. Өмнөговь, дорноговийн МХГ-ын дарга нарыг бас солиорой.
  • Гогод 2021-07-05 20:17:31
    Шууд гогод хавтгайдаа ийм байгаа. Засаг сайн байгаад ч нэмэргүй ийм юмнуудаа хурдан сал
  • Зочин 2021-07-05 11:37:07
    Энэ МХЕГ дампуурсан авилгалч газар хэдэн байцаагч нар нь экспорны махны бичигээн хүртэл зөв явуулдаггүй сөнөсөн газар ичмээр буруу явуулснаар хавар очоод 2 сар...
  • Зочин 2021-07-05 11:32:22
    Халтар сайдтай бас яриач Халтар бүр юм хийгээгүй шүү. Халтар энэ олон тээврийг хацааз байгаа өөрөө чадахгүй Сайдыг дагуулаж явна. Бөөнөөр нь явуулаач сайдаа
  • Зочин 2021-07-05 09:30:58
    Гантулга бол Хэргийг хэрэгсэхгүй болгодог УИХ-ын Раднаасэдын бууны нохойг халах цаг болсон. Цаана чинь Байгаль орчин, хууль бус агналт гаарч байна.
  • Zochin 2021-07-05 07:55:38
    Aldaa bgaa l bol hoish tabilgui hariutslaga toots E S aa yun 30 honog zangaragaa haruulah tsag bolson shu.zoriglo...
  • ХУУЛЬЧ  2021-07-05 07:48:26
    ХАРИУЦЛАГАГҮЙ АЛБАН ТУШААЛТНААСА ЗОРИГТОЙ САЛ ,,,,ЭНЭ НАМЫН ТӨВ ХОРООНЫ АЖИЛ БИШ ,,,МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХ ХЭМЖЭЭНИЙ ХУУЛИАР БАТАЛГААЖСАН АЖИЛ ШҮҮ ,,
  • зочин 2021-07-05 07:14:18
    Намын нэрээр томилогдсон юу ч чадахгүй өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй мэргэшсэн хүнээ тавиач
    • ХУУЛЬЧ  2021-07-05 07:56:37
      БАЙГУУЛЛАГЫН ДАРГА / МХЕГ / ХҮН МЭРГЭШСЭН БАЙХ ГОЛ БИШ,,,,,,, АЖЛАА СЭТГЭЛЭЭРЭЭ МЕНЕЖМЕНТТЭЙ ХИЙДЭГ ПРАГМАТИК БАЙХ УЧИРТАЙ,,,
  • Иргэн 2021-07-05 07:13:15
    МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржавыг яаралтай солих шаардлагатай Ёрөнхий сайдаа. Энэ хүнийг шалгавал маш их юм гарч магадгүй шүү.
  • Зочин 2021-07-05 05:36:31
    Гантулга бол чадахгүй байна. Эртхэн солиоч ....
  • Amar 2021-07-05 05:33:44
    Энэ Гантулга мэтийн шимэгчид яагаад төрд байгаад байгааг ер ойлгодоггүй юм даа.
  • арай 2021-07-05 05:17:56
    Хүүхэн Гантулга арай арай
  • zochin 2021-07-05 05:14:21
    niisleliin mergejliin hyanaltiin darga geh surjin abgaig abch ,zailuulaach,bardam am,shaldan guya,jinhene daranguilagch,ajilchdaaraa ug heluulehgui,l
  • Mmm 2021-07-05 05:03:53
    Монголийн хөгжйлд саад болсон газар даа дандаа авилга нэхэж байдаг өгөхгүй бол торгоно гэж дарамталж байдаг газар даа
  • Zzz 2021-07-05 04:35:15
    Мэргэжлийн хяналт хэрэгтэй. Байцаагч нарын дүгнэлтийг уншихад яг л бодит үнэн байдаг. Даан ч тэр нь дээд талаараа цавчаа болоод дуусдаг. Тэрийг л болиулах хэрэг...
  • Zochin 2021-07-05 04:31:36
    МХЕГ ,ШӨРСӨЛДӨӨНИЙ гэх мэт ямарч ажил хийдгүй зөвхөн хүн дарамталж хээль хахууль авдаг хагартлаа баяжсан нөхдүүд эдгээрийг нэн дариу татан буулгаж төрийн мөнгий...
  • Татан буулга 2021-07-05 04:20:51
    Миний бодлоор мэргэжлийн хяналтыг бүр татан буулгах хэрэгтэй. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн торгууль шийтгэл ногдуулж ирсэн. Сайжруулсан зүйл огт байхгүй.
  • иргэн 2021-07-05 03:58:23
    Мэргэжлийн хяналт гэж муугаараа дархлагдсан газар шдээ. Түүнээс илүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ гээд элийрэгчтэй болсон зайлуул
  • зочин 2021-07-05 03:49:45
    сэтгэлгүй баланйуудыг чөлөөлж ажил хийдэг санаачлагтаай хүмүүсийг түргэн тавьж ажлаа цэгцлээчё дээ удаан байна
  • Зочин  2021-07-05 03:40:35
    Зүйтэй ерөнхий сайд минь галын цэгт хэн байгааг , ямар байгаа биеэр үз ! Харин огцрох тухай бодох огт хэрэггүй ! Даваад л гар ! Дараагийн ЕС гэж одоо байхгүй
  • Зочин 2021-07-05 03:36:18
    Халтар сайдыг чөлөөлөхгүй бол нэмэргүй ээ.
    202.55.188.109
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2021-07-06 10:06:34
      Оюун - Эрдэнэ !!!!!! Огцорч хэрхэвч болохгүй...тэвч,..даваад гар... чамаас өөр үүнийг хийх ХҮН БАЙХГҮЙ !!!!!!