Сүүлийн 24 цагт 42-86 насны арван хоёр хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 8699 орчим шинжилгээнээс 1551 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 126811 боллоо. Нийт батлагдсан 863 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт бүртгэгдлээ.  

Дотоодын халдвар 1543 бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаасан халдвар 8-аар нэмэгдсэн. 

Коронавируст халдварын улмаас 42-86 насны арван хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 24958 хүн байна. 

 Сүүлийн 24 цагт эмнэлгээс  1028 хүн, гэрийн ажиглалтаас 1298 эдгэрч гарлаа. Нийт эдгэрэлт 87145 боллоо. 




С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus