Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
 Чуулганы нэгдсэн хуралдаанаар /2021/07/02/ Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм. 

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татсан юм.

    Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Консулын газрын статусыг дээшлүүлж Элчин сайдын яам нээж ажиллуулахаар, мөн Улсын Их Хурлын 2019 оны 79, 80 дугаар тогтоолуудаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларуь Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад Элчин сайдын яам нээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан эдгээр улсад суух Элчин сайд нарыг томилох саналыг боловсруулсан байна.
  
  Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Элчин сайдад нэр дэвшигчдийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан, нэр дэвшигчдийн талаар байр сууриа илэрхийллээ. Суугаа болон хавсран суугаа улс орондоо дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг нэр дэвшигчдэд захиад энэ асуудалд салбарын яам хяналт тавьж, дипломат ажилтнуудынхаа хариуцлага сахилгыг сайжруулах, дипломат ёс зүйг чанд сахиулахад анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Түүнчлэн Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх, оюуны экспортыг дэмжих чиглэлд онцгой анхаарал хандуулах, гадаад улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалж ажиллах, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нэр дэвшигч бүр анхаарах чиглэл өгч байв.

    Ингээд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулав.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилох тухай саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилох тухай саналыг 75.8 хувийн саналаар дэмжив.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг томилох тухай саналыг 79.1 хувийн саналаар,
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилох тухай саналыг гишүүдийн 73.1 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилохыг 82.1 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг томилохыг 79.1 хувь нь,
Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилохыг 80.6 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилохыг 80.6 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилохыг 79.1 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуягийг томилохыг 77.6 хувийн саналаар тус тус дэмжсэн.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг томилохыг 79.1 хувь,
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилохыг 83.6 хувь нь,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг томилохыг 85.1 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилохыг 73.1 хувь нь,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилохыг 86.6 хувь нь,
Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилохыг 86.6 хувь нь,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилохыг 64.2 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилохыг 83.6 хувь нь,

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг томилохыг 85.1 хувь нь,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилохыг 86.6 хувь нь дэмжлээ.

Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг томилох саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний олонх дэмжсэнгүй.

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилохыг 86.6 хувь нь,
Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг томилохыг 82.1 хувь нь,
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаярыг томилохыг 72.3 хувь нь тус тус дэмжлээ.

Иймээс Зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцсөн тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр болов.





Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-10-31 08:37:15
    Odonbaatar er ni nasaaraa l elchin suulaa ulsdaa uy giigyyl be Bas Bold Batzandan gekh met
  • Zochin 2021-07-05 04:34:37
    Лу.Болд МАН,Хрэлсүхээс АН г нам биш болгосныхоо шагналыг авч бна Батзандан нь шагнуулаад амаа үдүүлсэн ийм арчаагүй новшнууд үхэхэхэд яанаа
  • Зочин 2021-07-03 04:33:36
    Л.Болд гуай бас л хамгийн бага санал авчээ. УИХ-Д 2020 ОНД БАС ХАМГИЙН БАГА САНАЛ АВСАН ГИШҮҮНЭЭР ТОДОРЧ БАЙСАН. Яачихсан ч амьтан бэдээ. Ядарсан ч амьтан бол....
  • Бат 2021-07-03 04:22:58
    Энэ асуудлыг амархан шийдэх байхаа нэг нам гол тус энэ юм даа хойшид ард түмэн минь бодох ёстой асуудал энэ шүү