Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 17 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт  шинжилгээнээс 2401 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 122740 боллоо.  Сүүлийн 24 цагт 1502 хүн эдгэрч гарлаа. Нийт эдгэрэлт 82933 боллоо. Эмнэлгээс  1113 хүн, гэрийн ажиглалтаас  344 хүн гарсан.



Коронавируст халдварын улмаас арван долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 609 боллоо. 

Шинэ халдварын 2401 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  121913 болоо. 

Шинэ халдварын 1432 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 94234 боллоо. Орон нутагт 969 тохиолдол нэмэгдэж, нийт 27679 боллоо. 



ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт 13993 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 249, хүнд 1185, хүндэвтэр 3320, хөнгөн 9239 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus