
Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдын анхааралд
Улаанбаатар-Сөүл чиглэлд зургадугаар сарын 11-нд коронавирусийн халдварын 1 тохиолдол, зургадугаар сарын 13-нд коронавирусийн халдварын 2 тохиолдол, зургадугаар сарын 23-нд коронавирусийн халдварын 3 тохиолдол батлагдаж байнгын өсөлттэй байна гэж үзээд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу долдугаар сарын 2 болон 7-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын нислэгт өөрчлөлт ороогүй болно.
Оллоо.мн