Ши Жиньпин зэвсэгт хүчний шинэчлэлийг түргэтгэхийг уриалжээ

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын ардын чөлөөлөх армийн  шинэчлэлийг түргэтгэхийг уриалжээ. Тэрээр “Үндэсний батлан хамгаалах салбарын болон  зэвсэгт хүчний шинэчлэлийг түргэвчлэх шаардлагатай байна” гэж Бээжин хотын Тяньаньмений талбайд  Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр танилцуулсан илтгэлдээ  энэ талаар онцолсон байна. Мөн  хүчтэй төр хүчтэй армитай байх ёстой. Хүчтэй арми зөвхөн үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулж чадна гэв. Түүнээс гадна зэвсэгт хүчинд намын хяналтыг  тогтоох, мэргэшсэн боловсон хүчинтэй армийн тулалдах чадварыг сайжруулах болон технологийн дэвшлийг хадгалах  хэрэгтэйг мөн хэлжээ. НАТО-гийн гэрээний байгууллагын  цэргийн хорооны ерөнхийлөгч асан  Стюарт Пич саяхан “Финансиал Таймс”-т өгсөн ярилцлагадаа агаар,усан зам, хуурай замын хүчнээ хурдтай шинэчилж байгаа БНХАУ-аас сэрэмжлэх саналыг тавьжээ. Түүний хэлснээр НАТО-гийн гишүүн  30 орон БНХАУ-ын зэвсэгт хүчний эрмэлзэл тэдний хувьд юу гэсэн үг болохыг анхааралтайгаар судлах ёстой  юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.