ДЭМБ: '''Евро-2020''' хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ''вирус тараагч'' болж байна

Европ тив даяар шинэ халдварын тохиолдол 10 орчим хувиар өссөн тухай ДЭМБ-аас мэдээлжээ. ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге үүнд вакцинжуулалтын удаашрал, коронавирусийн шинэ хувилбарын тархалт, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн идэвхжсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг анхааруулжээ. Тухайлбал, "Евро 2020" хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “вирус тараагч” болж байгааг онцолсон байна. Лондон, Санкт Петербург хотуудаас энэ долоо хоногт буцаж ирсэн олон зуун хөгжөөн дэмжигчээс  халдвар илэрчээ. "Евро 2020" тэмцээний тоглолтуудыг зохион байгуулсан Санкт Петербург хотод өчигдөр 115 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ. Тус хотоос буцаж ирсэн 400 хөгжөөн дэмжигчээс халдвар илэрсний дараа Финланд улс ОХУ-д зорчихгүй байхыг иргэдэдээ анхааруулсан байна.

Англи-Шотландын шигшээ багуудын тоглолтыг үзээд Лондон хотоос буцаж ирсэн хүмүүстэй холбоотой 1,294 халдварын шинэ тохиолдол бүртгэснээ Шотландын эрүүл мэндийн газар lхагва гарагт мэдээлжээ. Тэдгээрээс 400 орчим нь Уэмбли стадионд байсан хөгжөөн дэмжигчид юм байна. Хэдийгээр Их Британийн насанд хүрсэн хүн амын 62.7 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ч лхагва гарагт 27,989 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-07-02 06:36:56
    Тэр ч ойлгомжтой манайх бас цахим наадмаар яахын болих хэрэгтэй
  • Мөнхжаргал 2021-07-02 06:26:29
    Өмнөд Америкийн аварга ч адил