Ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх санал гаргалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал /2021/07/01/  боллоо.  Хуралдаанд Ойн сан бүхий газар болон голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглалтын одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхан танилцууллаа. Манай улс 1956 оноос ойн сангийн тооллогыг хийж эхэлсэн бөгөөд 2005 оноос хиймэл дагуулын мэдээг ашиглаж эхэлсэн. Мөн голын онцгой хамгаалалтын бүсэд 6978 нэгж талбар байна.

Тодруулбал, мэдээллийн санд бүртгэлтэй 6135, зөвшөөрөлгүй 843 нэгж талбар байгаа юм. Иймээс ойн сан, голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ажиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгох, нөхөх олговортойгоор чөлөөлөх, дахин газар олгохгүй байх, холбогдох хууль, журмын дагуу шат дараатай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах санал гаргаж байлаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-07-02 07:19:52
    бид ч голын сав газар барисан орон сууцанд орохгүй баймаараа 300-500 м гүн усны тогтоц байдаг тэгэхлээр газар хөдлөлтөнд дэмжлэг үзүүлдэг бүжиглэдэг нурна
  • зочин 2021-07-02 02:57:09
    дарга нар л, газрын байцаагч нар л энэхүү газрыг авсан худалдсан байдаг шүү дээ