Сүүлийн 24 цагт 15 хүн нас барж, 2485 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 8 мянга орчим шинжилгээнээс 2485 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 117963 боллоо. 

Коронавируст халдварын улмаас арван таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 578 боллоо. 

Шинэ халдварын 2485 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  117963 болоо. 

Шинэ халдварын 1437 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 91308 боллоо. Орон нутагт 1048 тохиолдол нэмэгдэж, нийт 25833 боллоо. 



ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт 14121 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 239, хүнд 1237, хүндэвтэр 3143, хөнгөн 9502 хүн байна.



С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus