Өнөөдрөөс мөрдөх бүртгэлийн шинэ хураамж

Засгийн газар шинэ оны өмнөхөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол баталсан. Тэгвэл энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2010 оны есүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын  тогтоолыг  хүчингүйд тооцож Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоожээ. Өнөөдрөөс мөрдөх улсын бүртгэлийн үйлчилгээний шинэчилсэн хөлсний өндөр дүнтэй болсон үйлчилгээг танилцуулж байна.

 

88000 төгрөг

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох


48500 төгрөг

• Үндэсний энгийн гадаад паспорт гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох


40000 төгрөг

• Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн)

• Хуулийн этгээдийн салбар , телеөлөгчийн газрын гэрчилгээ дахин олгох


30000 төгрөг

• Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгох


27 500 төгрөг

• Үндэсний энгийн гадаад паспорт олгох (5,10жил)

• Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хуудас, хугацаа дууссан тохиолдолд)


20000 төгрөг

• Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжилтийг бүртгэх

• Гэрээ , хэлцлийн үндсэн дээр бүртгэл салгаж , шинээр бүртгэх

• Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох /хаясан , үрэгдүүлсэн , гэмтээсэн/


15000 төгрөг

• Монгол улсын иргэний үнэмлэх анх удаа олгох болон 25 45 насанд сольж олгох

• Хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан хугацааг сунгах


10000 төгрөг

• Төрсний гэрчилгээ дахин олгох

• Гэрлэсний гэрчилгээ дахин олгох

• Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох

• Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

• Тамга , тэмдгийн хяналтын дугаар олгох

• Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой дараах бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх

-түрээсийн гарз ;

-сервитут ,

-узуфрукт :

-усан замын тээврийн хэрэгсэл , агаарын хөлгийн санхүүгийн түрээс ( лизинг ) -ийн гэрээний эрх , -бусдын газар дээр барилга , байгууламж барих эрх

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
З.Оюун-Эрдэнэ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-07-01 03:20:22
    МАН-ын эрхмүүдээ та нарт ард түмний хармаа суйлахдаа сайн юм аа та нарыг төр барих үед л хадгаламжаас хүүнээс татвар авч эхэлсэн гм