Голомт банк ''ТОП-100 ААН''-ийн шилдэг аравт 6 дахь жилдээ өргөмжлөгдлөө

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулан зарлалаа. Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг Голомт банк 18 дахь жилдээ хүртэж байна. 

Голомт банк шилдгээр шалгарсан нийт 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогын эрэмбээр 8 дугаарт, даатгуулагчийн тооны эрэмбээр 9 дүгээрт, хөрөнгийн эрэмбээр 11 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдсэнээр нийт дүнгээр ТОП-100 аж ахуйн нэгжийн 9 дүгээрт жагсжээ. Ийнхүү Голомт банк ТОП-100 компаниар 18 жилийн турш дараалан эрэмбэлэгдэж, 6 дахь жилдээ ТОП-10 компанийн нэгээр өргөмжлөгдөөд байна.  

Голомт банк байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн хөгжилд хурд нэмсэн, анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western union, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Түүнчлэн харилцагчдынхаа болоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэдний цаг завыг хэмнэсэн, хэрэглэхэд маш хялбар SocialPay дижитал хэтэвчийг санал болгосноор банк санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, банкны үйлчилгээг дараагийн түвшинд гарган шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг SocialPay дижитал хэтэвчээрээ дамжуулан хүргэсээр байна. Мөн SocialPay дижитал хэтэвчээрээ дамжуулан дэлхийн 50 гаруй улс орнуудын сүлжээ дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх боломжтой болсон нь олон улсын төлбөр тооцоог хялбар хийх боломжтой Монголын анхны дижитал хэтэвч боллоо. 

Итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эрхэм харилцагч, нийт түншүүддээ талархал илэрхийлье.

Голомт банк

 
Бусдад түгээх
  • gplus