МАХН ба Н.Энхбаяр
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо ирсэн нь гэнэтийн зүйл байв. Учир нь түүний талаар намын нөхөд нь "энэ сард ирнэ, тэдэнд ирнэ" хэмээн хугацаа заасаар байсан ч тэрбээр ирэлгүй удсан.

Тэгвэл түүнийг Монголд хөл тавихын өмнөхөн БНСУ-ын өдөр тутмын "Жун-ан Илбү" сонины аравдугаар сарын 6-ны дугаарт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Солонгос улсаас улс төрийн орогнол хүссэн мэдээлэл гарсан нь жинхэнэ шуугиан тарив. Намын нөхөд нь энэ мэдээллийг үгүйсгэсэн билээ. Харин Н.Энхбаяр энэ мэдээлэл худлаа гэдгийг батлав. Эх орондоо ирсэн нь ийм ч учиртай байж болох.

Тэрбээр ирсэнийхээ маргааш Шударга ёс эвслийн бүлгэмийн хуралдаанд сууж, Төрийн ордон орсон. Мөн Ерөнхий сайд болон улс төрийн хүрээнийхэнтэйгээ уулзсан талаар хэвлэлүүд бичиж байгаа билээ.

Гэхдээ тэрбээр ийнхүү эх орондоо ирсэн нь улс төрийн зорилгогүй үгүй хэмээн мэдэгдээд байгаа ч түүний үйл хөдлөлийг ажаад байхад тийм биш гэмээр.

Учир  нь тэрбээр өнгөрсөн даваа гарагт МАХН-ын гишүүд, дэмжигчид намын даргынхаа хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан билээ. Тэгэхдээ МАХН-ын гишүүд, дэмжигчид, УИХ, Засгийн газар, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн иргэдийн хамт  ирсэн бөгөөд тэр өдөр 200 мод суулгаж, уг цэцэрлэгт хүрээлэнг улам сайхан өнгө оруулах хэрэгтэйг сануулаад "Хүүхэд байхдаа коммунист субботник, мод тарих ажил их оролцдог байлаа. Тэр үед ухамсартай оролцохоос гадна байгууллага, сургуулийн хийх ёстой ажил гэдэг утгаар хамрагдаж байсан. Сүүлийн жилүүдэд  ногоон хөгжил, байгаль орчны асуудал хурц тавигдаж байгаа учраас би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхаас эхлэн дэмжиж, санаачилга гаргаж байсан. Жишээ нь, Тужийн нарсыг сэргээх ажилд чадах, ядахаараа оролцсон. Одоо овоо сэргэсэн гэсэн мэдээ дуулаад  баяртай байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад газар хуваарилах тухай анх сонсоод тухайн  үеийн хотын удирдлагуудтай уулзаж, одоогийн энэ газарт байгуулвал ямар вэ гэсэн  санал гаргаж, шийдвэрлэж байлаа. Тэгэхэд энд мод тарьж байснаа санаж байна" хэмээн дурсан ярьжээ.

Энэ үеэр түүнийг дэмжигчид ч ирсэн агаад зарим нэгэн нь түүний гараас хөтөлж, зарим нь төрсөн хүүгээ ирсэн  мэт уйлж буйгаа харагдана лээ.
Үүнийг харсан манай нэгэн зарим шооч хүмүүс “экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эгээтэй л Хойд солонгосын удирдагч шиг харагдаж байх чинь. Тойрон хүрээлэгч ахмадууд нь уйлцгаагаад өөрөө бол малийтал инээчихсэн байна” гэх мэт үгсийг олон нийтийн сүлжээгээр олонтаа бичжээ.

тэгвэл энэ өдрүүдэд МАХН-ынхан жинхэнэ хөдөлгөөнд орж эхэллээ.
Нөгөөтэйгүүр эртнээс сонсогдсон ч удаа дараа хойшилсоор байсан намын бага чуулганаа энэ сарын 15-нд буюу өнөөдөр хийх гэж байгаа гэх мэдээлэл ч чих дэлсэв.
МАХН-ынхан Бага чуулганаараа намын дотоод асуудлаа нэн түрүүнд хэлэлцэж шийдэх юм гэнэ.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖИНХЭН МОНГОЛ ЦУСТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБА 2016-11-13 06:06:31
    МОНГОЛ ТӨРИЙГ ТӨР ШИГ БАЙЛГАЖ ЧАДСАН ХҮН БОЛ МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР ДАРГА ЖИНХЭН ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ ЛЕЛЕР МӨНӨӨС МӨН ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ
    103.10.22.41
    Мэдэгдсэн Хариулах
  • namsrai  2014-10-16 05:42:34
    yum hiisen hun hunii nudend orgos met baidag hoino do ta buu nugaraarai tand ard tumen utgej bga bas mongoliin hoh tenger harj bna amjilt
    202.21.112.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхбаяр 2014-10-16 00:56:22
    Энхбаярын төрийн толгойд ажилласан 10-аад жилд Цахилгаан станц босов уу? Нисэх онгоцны шинэ буудал баригдав уу? Орон сууцны 8%ийн зээл байв уу? Хотын гудамж, уулзварууд засагдав уу? Хотод газрын луйвар багасав уу? Нэмж хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтанд оров? Хэрэв үгүй гэж хариулбал яагаад энэ хүнд дахин боломж олгох ёстой гэж? Сайдын суудлыг 500сая-аар үнэлэн дахин хотын газрын луйврыг цэцэглүүлэх Бадамжунай, Энхболд, улаан хацарт Батбаяр нарын хүмүүсийг гаргуулахын тулд гэж үү?
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-15 09:11:40
    odoo l hen gedgee haruulah tsag mongoliin ard tumnii toloo temtseh tsag
    103.10.21.119
    Мэдэгдсэн Хариулах
  • guren 2014-10-15 08:33:07
    humuusiin anhaarliin tobd baina gedeg lider hunii shinj.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Sergelen 2014-10-15 07:52:42
    Uneheer sain lider ene bol hen ch margahgui yahiin argagui unen.Tand az jargal sain saihan buhniig chin setgelesee husie, ta ulam ihiig buteegerei eh orondoo, ard tumnihee toloo
    103.9.90.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-10-15 04:11:58
    Ene Enkhbayar odoo boliochee,Odoo genet Mongoliig hogjuulvel gej muu horchin,Heleh ug algadaa
    76.100.54.189
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин-17 2014-10-15 07:31:34
      Н.Энхбаяр Монголын ард тумэнд нугэл хийгээгуй. Харин туунийг муу хэлэгчдийг хех тэнгэр харж байгаа. Тэдний уйлс яаж бутэх вэ дээ.
      112.72.13.153
      Мэдэгдсэн Хариулах
  • bichsen hund. 2014-10-15 02:37:47
    Yamar ch oilgomjgui bichdeg yumbe de.
    202.240.72.251
    Мэдэгдсэн Хариулах
  • nasan 2014-10-15 02:23:07
    setGuulch mini bichsen yumaa unszij baigaad tabi i im yaduu ug pguulber zuin aldaatai yim hiij bgaadaa ichmeer yum daa
    31.61.136.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-10-15 01:28:12
    Би Энхбаярыг дэмждэг фен нь биш ээ. Тэгэхдээ эрхэм сэтгүүлч Г.Аянгад хэлэх үг байна. Энхбаярыг ирдэг үдэш онгоцны буудал дээр мөн ч олон сэтгүүлч нар байв шүү. Та нарт дуулдахаар тэр хүн би иргэншлээ өөрчлөх хүн биш хэлээн хэлж буй нь телевизийн олон сувгаар шуурхай мэдээ хэмээх нэртэй гарч бидний үзэж байсан программыг хүртэл тасалдуулж байсан. Тэр олон телевиз засвар хийж нэвтрүүлэг хийсэн гэхэд би итгэхгүй байна. Сэтгүүлч гэдэг нэртэй хоол хайсан эрхэмүүд минь мэдээллийг үнэн зөвөөр олон түмэнд хүргэж байхыг түмэнтээ гуйж байна.Жинхэнэ сэтгүүлчдэд намын харъяалал байдаггүй гэж еранхийлөгч ойлгуулсан шүү дээ.
    202.179.29.83
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-15 01:02:01
    kim chen un shig l bna da darannguilagcha gej
    202.126.95.49
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-15 00:57:29
    Пэээ...нуль алдаа, ичиж үхмээр юм.
    124.158.107.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-10-15 00:30:02
    Aguu hun
    202.179.20.251
    Мэдэгдсэн Хариулах