Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу,  бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаашралтай байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.