В.Путин хувийн эрх ашгаа чухалчлахгүй байхыг анхаарууллаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцсэн Москвагийн IX чуулганы үеэр бусад орон хувийнхаа ашиг тусын тулд тэнцвэрийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ.

Мөн ОХУ дангаараа батлан хамгаалах, цэрэг армийн хувьд давуу байдлыг эрэлхийлэхгүй. Ялангуяа асуудалтай байгаа стратегийн тогтвортой байдалд бүр бага давуу талтай болох аргыг хайхгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр дэлхийн тавцанд зарим эерэг шинж тэмдгийг үл харгалзан геополитикийн хямрал нэмэгдэх хандлагатай байгаа болон  олон улсын хуулийн тэгш бус байдал үргэлжилж байгааг анхааруулжээ. Энэ ч утгаараа  хувийн ашиг сонирхлоо дэмжихийн тулд  хүч хэрэглэх  оролдлого тасрахгүй байгаа болон бусдын хөрөнгөөр аюулгүй байдлаа бэхжүүлж байгаад санаа зовж байна гэв.

Түүнээс гадна түүний санааг зовоож байгаа өөр нэг хүчин зүйл нь  ОХУ-ын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн ангиуд хүчин чадлаа зузаатгасаар байна.  Олон орны цэргийн энэ эвсэл ОХУ-ын зүгээс тавьсан мөргөлдөөнийг бууруулахын тулд саналыг шалгахаас татгалзсан нь түгшүүр төрүүлж байна гэж үзжээ. Владимир Путин “ОХУ түүхэн, соёлын болон хүмүүнлэгийн уусашгүй харилцаатай хөрш орнуудын хөгжил болон аюулгүй байдлыг хариуцахаа хэзээ ч мартаагүй. Бидний зорилго бол  бүс нутгийн мөргөлдөөнийг бууруулах, энхтайван болон  манай тивийн  тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах явдал юм” гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын ерөнхий штабын дарга Валерий Герасимов “ОХУ  цэргийн түрэмгийлэл халдлагад хариу өгөхийн тулд цөмийн зэвсэг ашиглах эрхтэй болохыг сануулжээ. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Куба, Никарагуа болон Венесуэл улстай  цэрэг технологийн салбарт хамтран ажиллах” болсныг онцлов. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  олон талт үзлийг дэмждэг болон  энхтайвныг сахиулах ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр, цар тахалтай хийж байгаа дэлхий нийтийн тэмцэлд гаргасан хүчин чадлыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Мөн Москвагийн аюулгүй байдлын чуулган нь энхтайван, аюулгүй байдалд  учирч байгаа заналхийлэлтэй бүгд хамтран тэмцэх нэг боломж болохыг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.