ЦЕГ: Иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй
Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан иргэний талаарх бичлэг бүхий мэдээлэл цацагдсан байна.
 
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө хууль зүй яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны автомашинтай явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.
 
Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
 
Тухайн иргэний гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуулийн зохицуулалттай байдаг.

ЦЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.