''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг улсын өмчид буцаан авч , бүс дундын эмнэлэг болгоно

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ.

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахлын амаргүй үeд зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныханд даалгалаа.

Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан цар тахалтай тэмцэж байна.

Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа амаргүй цаг үeд энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоож, тус эмнэлгийг улсын өмчид буцаан авч зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй хэмээн Шадар сайд онцолж хэллээ.

Иймд тус эмнэлгийн өмчийн асуудлыг эцэслэж, цаг алдалгүй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлага тулгарч байгаа учраас холбогдох саналыг боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дэд дарга .Ганбат, Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан нарт үүрэг болгосон юм.

Тодруулбал, “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ухаан 2021-06-24 19:05:16
    Ийм юмыг ойлгох ухаан хайрла.
  • мн 2021-06-24 05:09:20
    хувийнх болоод давраад өндөр үнээр үзэж, өндөр үнээр шаардлагагүй шинжилгээ хийдэг газар даа
  • тэр үед ГОК-ын захирал Даваацэрэн байсан 2021-06-24 05:06:01
    тэр үед ГОК-ын захирал Даваацэрэн байсан шүү.
  • Зочин 2021-06-24 04:43:20
    Новшнууд юм даа. Тэр үед ГОКЫН ДАРГА ХЭН БАЙСАН ЮМ. ТЭР НӨХӨРТ АСУУДАЛ БАЙНА!!
  • Эрдэнэбилэг 2021-06-24 03:03:03
    улсаас мөнгө гаргаж бариад хувьд шилжүүлсэн гэхээр эрүүл ухаанд багтахгүй гэмт хэрэг л байхын ,,,,