Н.Алтанхуяг: Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлууд яагаад нууцад хамаарч байгааг тайлбарлаж өгнө үү

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахим хэлбэрээр явагдаж байна. Хуралдаанаар 

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон бусад асуудлыг хэлэлэх юм.


Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Н.Алтанхуяг: Монгол Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлууд яагаад нууцад хамаарч байгаа юм. Иймэрхүү харилцааг зохицуулж чадаж байгаа юу. Бид маш олон гоё хууль гаргаж болно. Гэхдээ амьдрал дээр тухайн байгууллага хуулийн дагуу өөрсдөө нууцаа тогтоодог байхаар шийдчихсэн. Монгол банк, Хууль зүйн яамны байшин ямар зардлаар баригдсан тухай одоо болтол мэдээгүй байна. Иргэд байтугай их хурлын гишүүд мэдээлэл авах эрхгүй болсон байна. Найман сараас хойш мэдээлэл олж авахаар хөөцөлдлөө. Сайд, Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд мэдээллийг хаадаг, нуудаг асуудал байсаар байгаа тул хууль дээрээ сайн ажиллаарай.

Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хбхүх 2021-06-22 06:13:40
    Зах зээлээр хөгжсөн орнуудын гол нууц эзэн буюу татвар төлөгдийн хяналт одоо хөргөлөг бүлэгтэй болсон ард түмэн минь энд шуугиач
  • Иргэн 2021-06-22 05:41:07
    Дандаа хулгайч нар болохоор хумсаа нуусан мигуй бололгүй дее ! Гайхах юмгүй ! Хахаха
  • Иргэн 2021-06-22 04:48:05
    Хоншоортой юм бол Жонхуу эзнээсээ төмөр замыг яагаад нууцад хамааруулаад байгааг асуу даа.
  • Зочин 2021-06-22 04:33:31
    Дундаас нь идэж уусан болохооор Нууцад ороод байгаа...
  • Иргэн 2021-06-22 04:11:15
    Цаадуул чинь хүргэнтэйгээ хамтраад л нэг юм болно доо
  • Бат 2021-06-22 04:08:11
    Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвтөө хяналт тавих нь хөгжлийн гарц болноо