Б.Урантунгалаг олимпийн эрхээ авлаа

 

Байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо боллоо. Тус тэмцээнд ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байр эзэлснээр “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авлаа.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, удаах даваанд Швейцарын Д.Илианаг 6:0, 1/16 шатанд Казахстаны Т.Фаридаг мөн 6:0, 1/8 шигшээд Узбекистаны А.Зиодахоныг 6:0-ээр буулган авсан юм. Манай тамирчин дунд шөвөгт Чехийн Х.Марид 4:6-гаар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж, эрхээ халааслав.

Ингэснээр Б.Урантунгалаг хоёр дахь олимпдоо цэц сорихоор болж байна. Тэрбээр өмнө нь Лондоны олимпод өрсөлдөж, 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж байв. Б.Урантунгалаг эрхээ авснаар Монголын баг одоогоор 42 эрхтэй болоод байна. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилт байсан билээ.

Олимпийн эрхийн тэмцээнүүд зургадугаар сарын 29-нд өндөрлөх бөгөөд монголчууд хүндийг өргөлтөөр эрхийн тоогоо нэмэх боломжтой.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.