С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тавихаас өөр аргагүй

"Ковид-19" цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Бид нэмэлтээр ор дэлгэж байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц дутагдаж, дотоод нөөц бололцоо шавхагдаж байна. Иймд Ковидын эсрэг хуулийг сунгах шаардлагатай. Энэ хууль энэ сарын 31-нд дуусна. Шинэ хуульд бид гурван заалт нэмсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг Эрүүл мэндийн сайд шууд захиран зарцуулах шаардлага бий. Энэ хуулийг сунгахгүй бол бид элгээрээ хэвтэх эрсдэлтэй.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна." гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-06-22 09:38:17
    7р сарын 1 гэх юм үүнээс өмнө тогтоож болдоггүй юм уу? Өргөн хэрэглээний барааны үнэ дээр хатуу хяналт тавихгүй бол юмны үнэ өсөөд хэцүүдлээ дээ...
  • Irgen 2021-06-22 02:24:53
    Хүн үхээд л байг уу. Чи сандалдаа тухлаад л
  •  2021-06-22 01:03:34
    ТЭГЭЭД ЭНИЙГЭЭ МЭДСЭН ЮМ БОЛ ЭРТХЭН ХӨЛ ХОРИХОД ЯАДАГ ЮМ БЭЭ?
  • Нараа 2021-06-21 15:23:26
    Амарсайхан та ажилаа хийж чадах хүнд нь өгнө үү ? Хорихоо өөр юм мэдэхгүй
  • Зочин 2021-06-21 10:15:27
    Хөл хорихгүй бол дийлдэхгүй нь дээ. Өмнө тараасан бэлэн мөнгө чинь юмны үнийг маш их хөөрөгдсөн. Одоо тусгай маш хатуу бодлого гаргаж юмны үнийг тогтворжуул.
  • Зочин 2021-06-21 08:28:52
    Бусдыг дүрмээ барихгүй байна гэхийн? Өөрсдөө хууль дүрмээ дагаж байсан уу? Сонгууль гээд бөөн бөөн хүн цуглаж байхад амандаа ус балгасан мэт л байсан даа
  • Бат 2021-06-21 07:42:18
    Бидний цөөхөн монголчууд одоо халдвар аваагүй хүн үлдэв үү одоо у/с тарилга хийлгээгүй эрхмүүдэд төр төмөр нүүрээ гаргамаараа
  • Зочин 2021-06-21 07:41:52
    Бараг монго огоод хатуухол хорио тогтоох хэрэгтэй дээ энэ арай хэтэрч бна шуу наадам баяраа болих хэрэгтэй