С.Ганбаатар: Яагаад худалдааны хувьд хараат улсынхаа технологийг сонгосон бэ?

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; болон бусад асуудлыг хэлэлцэнэ.


Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэн үг. 

С.Ганбаатар: Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш. Тооцоо судалгаа, үндэслэл нарийвчилсан байх ёстой. Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэр байгуулахдаа хятад компани патентын эрхийг нь эзэмшдэг технологи сонгож. Яагаад стратегийн хувьд худалдааны , тээвэрлэлтийн өнгөт металлын гол өрсөлдөгч биднийг хараат байлгадаг орноос технологио сонгосон юм. Энэ технологи хаана үйлдвэрлэлд туршигдсан бэ. Би энэ асуултыг асуух тул хариулт заавал бэлтгээрэй гэж холбогдох хүмүүст нь анхааруулсан. Учир нь, миний судалснаар энэ технологийг дэлхийд туршаагүй байгаа. БНХАУ-ын компанитай Эрдэнэт үйлдвэр 2020 оны гуравдугаар сард туршилт хийх гэрээ байгуулсан байна. Арванхоёрдугаар сарын 6-нд тайлан ирнэ гэсэн нь ирээгүй. Туршилтын тайлан ирээгүй байхад ТЭЗҮ яагаад баталсан бэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай зөвшөөрөл өгсөн тал дээрээ тодорхой хариулж өгөөрэй.

181 мянган тн элементийн хүхэр, 118 мянган тн хүхрийн хүчил жилд гарахаар ТЭЗҮ-д тусгаж. Монголын эрэлт нь 48 мянган тн байдаг. 78 мянган тн-ыг хаана зарах юм. ТЭЗҮ дээр агуулах үйлдвэрийн тухай огт байхгүй. Сайн байгаад хэрэгжлээ гэж бодоход 5-8 хувь нь агаарт цацагдана. Энэ нь 193 тн хүхрийн хүчил Эрдэнэт, Булган аймгийн нутагт агаар цацагдаж хүхрийн бороо орно. Энэ талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн үү. Ард иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах судалгаа байна уу.

Энэ нь өөрөө эдийн засгийн хувьд алдагдалтай төсөл . Үйл ажиллагааны зардал элэгдлийн зардлаа тооцоогүй. Хөрөнгө оруулалтын өгөөж нь долоон хувь. Эргэлтийн хөрөнгө оруулалтын хувь, хүүг огт тооцоолоогүй.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Улс торчид 2021-06-21 01:54:22
    Монголын Муу тал нь Улс торчид Гэрээ байгуулж Бизнес хийх гэж Татвар тологчын монгийг самарчихаад ямар хариуцлага Уурэхгуй
  • Irgen 2021-06-20 09:51:10
    Edin zasagin huvid aldagaltai teselig yagaad zevsheerdeg bnaa
  • Mongol 2021-06-18 02:47:41
    Ug ni bol unen zov l yum helsen bainadaa. Patent geed daraa ni hyataduud hamag mongiig ni avna shuu!!!
  • Иргэн 2021-06-17 23:48:29
    Амандаа ард түмнийг төлөө гэж сайхан бурна. Үнэн хэрэгтээ бол МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ-ын төлөө чичрээд гүйдэг амиа бодсон нөхөр гэдэг нь аль эрт ил болсо...
  • иргэн 2021-06-17 08:29:37
    Энэ нэг хөгийн амьтанг одоо юу ч ярьсан сонсмооргүй, бөөлжмөөр болдог болж. Зүгээр дүр эсгэсэн худалч. Улс төрийн янхан