А.Бакей ХААИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ
ХААИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг сургуулийнхаа удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. Түүнчлэн БШУ-ны Сайдын 2014 оны аравдугаар сарын 08-ны А/399 тоот тушаалаар Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын төрийн төлөөлөл ес байсныг найм, бусад төлөөлөл найм байсныг долоо болгон өөрчилсөн байна.

А.Бакейгийн хувьд ХААИС-ийн төгсөгч бөгөөд 1984 онд ХАА-н Эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.  Тэрбээр сургуульдаа багшилж байсан бөгөөд, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, сургалт эрхэлсэн проректор, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ХАА-н Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг алба хашиж байжээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nnnnnnn 2014-10-15 07:30:48
    ee huurhii mini dee gej...
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн үнэн 2014-10-15 03:29:37
    За даа бараг дэмий дээ. Хуучин кадр, тэгээд ч шахаад шахаад ус, тос гарахаасаа өнгөрсөн хорвоо шүү дээ, тэнд юу л хийв гэж. Сэтгэдэг ажилладаг бүтээлч залуусыг томилж үсрэлт, инноваци хийлгэх хэрэгтэй дээ боловсролын салбар. Ялангуяа уааа-н ийм чухал салбарын мэргэжилтнүүд бэлтгэдэг их сургуулиудад бол.
    63.153.176.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Профессор 2014-10-14 06:30:57
    Бакей минь яах нь вэ? Чи. Муу эрд халдага дараа гэж мэргэн үг бий. Даахгүй нохой булуу хураана ч гэж ярьдаг. Дэмийдээ. Бүрэн эрхийн хугацаагаа гайгүй бүтээлтэй дуусгаж чадахгй нэгэнт тодорхой байхад дахиад нэг ажлыг унагана шүү. Дур биеэ голдог, дунд чөмөг сүүжээ голдог цаг шүү, энэ шинэ зуун
    202.5.194.216
    Мэдэгдсэн Хариулах
    • xxx 2014-10-14 18:21:06
      Ajilgyi xymyys zondoo baixad zarim neg n boloxoor deelee davxarlaad l baix yum
      128.233.4.245
      Мэдэгдсэн Хариулах