''Хүний эрхийн гомдлыг шалгахад хүн хүч дутагдаж байна''

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.  Хуралдааны үеэр  ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан “ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оноос ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид бүгд том сорилтыг тууллаа. Хөл хорио тогтоож, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс арван хувиар ажиллаж байсан. Нийтдээ манай газар 40 объектод ажиглалт хийсэн. Мөн орон нутагт өөрсдийн нөөц бололцоогоор ажилласан гэлээ.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Энхсаран” сувиллын газрын бодит байдлыг илчилсэн иргэн Д.Мөнхбатын  асуудалд ХЭҮК хэрхэн ажилласан талаар тодруулав.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: - Иргэн Д.Мөнхбаттай холбоотой хэд хэдэн нарийн асуудал бий. Тусгаарлалтад байх хугацаанд иргэний мэдээлэл авах эрхийг зөрчсөн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудлыг тавьж байна. Нөгөө талаас УОК-ын шуурхай штаб тусгаарлалтыг хэрэгжүүлж буй байгууллагын зүгээс хууль тогтоомжийн дагуу ажилласан. Гэтэл зарим нь эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас тусгаарлалтын байранд халдварт өвчин гарсан гэх асуудлыг ярьсан. Хүний эрх чөлөө бол тэнцвэрийн асуудал. Бидэнд нотлогдож буй баримтад тулгуурлан дүгнэлтээ хийдэг. Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэрэг шүүхээр хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаарх гомдлыг ХЭҮК шалгаж байна. ХЭҮК-ын гомдол шалгах хэлтэс таван хүнтэй ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй гомдол шалгалаа. Хүн хүч дутагдаж буй асуудал бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - ХЭҮК нь цар тахлын хугацаанд УОК-ын шийдвэр, үйл ажиллагаанд иргэд олон нийт шүүжлэлтэй байгааг удаа дараа хөндөж байсан. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК хяналт тавьж ажилласан зүйл бий юу. Ямар зөвлөмж өгч, ямар шаардлага тавьсан бэ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: -ХЭҮК-ын хоёр гишүүн өмнө нь УОК-той хамтарч ажиллаж байсан. Засгийн газар солигдсоноос хойш УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон. ХЭҮК-оос УОК-ын даргад өнгөрсөн хугацаанд дөрвөн шаардлага  хүргүүлсэн. Үүнээс нэгд нь хариулт ирүүлээгүй байна. Нийтдээ зургаан шаардлагыг холбогдох газарт хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал хэр байна вэ. Хоёрдугаарт, 119 дугаар руу залгахаар утас авдаггүй. Энэ байдлыг яах вэ. Харилцах сувгаа хаачихаар яах вэ. Хүмүүс энэ асуудалд хариулт авч чадахгүй байна. Гуравдугаарт, хүчирхийллийн хэргийг мөрддөг тусгай мөрдөгч хэрэгтэй. Мөрдөх алба дотор мөрдөгчдийг бэлдэж, тусгай алба хаагчдыг ажиллуулахгүй бол хохирогч хэргээ ярьж чадахгүй байна. Хүчирхийллийн хэргийн хохирогч бол эргэн тойрондоо хохирдог. Энэ талаар та бүхэн юу бодож байна.

ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан: -ХЭҮК-оос ялгаварлан гадуурхалтын тухай анхнаасаа хэлсээр ирсэн. Ямар ч тохиолдолд ялгаварлалт гарч болохгүй. Хамгийн анхны тохиолдолд Франц улсын иргэнээс авахуулаад тэднийг үгүйсгэх, доромжлох нөхцөл байдал үүсч байна. Иргэдийг тусгаарлах явцад ялгаварлан гадуурхах хүнлэг бус асуудал байна гэдгийг байнга тавьж ирсэн.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: -Цар тахлын үед хүчирхийлэл энгийн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн. Тиймээс УЕПГ, Цагдаагийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой, хохирогч төвтэй хэргийг шалгаж эхэлсэн. Арай өөр арга барилаар хандаж байна. Дүрэм журмыг ягштал мөрддөг гэдгээ хэлдэг ч хохирогчтой уулзахад энэ дүр зураг дутмаг байдаг гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-06-16 06:22:41
    Ажлаа зохион байгуулж чадахгүй байна энэ Комисс гэдэг газар. Төрийн бус байгууллагад чиг үүргийг нь шилжүүл.
  • зочин 2021-06-16 04:47:38
    Амархаан, комиссын гишүүн дороо хэд хэдэн ажлын хэсэг байгуулаад боломжийн хүмүүсийг оролцуулчих, ажлын хэсгийн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа ашиглаж болноо доо ...
    • зочин 2021-06-16 04:50:50
      Шийдвэр гаргах хугацаа богиносох, судалгааны хүрээ өргөсөх гм ажлын үр дүнд нааштай нөлөөтэй, чухам мөнгө хөрөнгийн асуудлаа шийдчихвэл
  • Зочин 2021-06-16 03:06:15
    Татвар төлөгчдийн мөнгийг дэмий юманд үрэх хэрэггүй !
  • Иргэн 2021-06-16 02:13:57
    Хүний эрхээр гул барьж хууль зөрчих, ял завших, хариуцлагаас мультрах мөн олон нийтэд хор уршиг тарих асуудал байгааг мартаж үл болно . ХЭҮК бүү туйлшир !