19 аж ахуйн нэгжийн Туул голын эрэг дагуу газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины болон орон сууц зэрэг зориулалтаар газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болголоо. 

 Тус аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь

  1. НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол /Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт”-ын бүсэд орсон/
  2. БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын хамтарсан 2018 оны А/0201 дүгээр тушаал /УБ хотын  ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалт”-ын бүсэд орсон/   
  3. БОНХАЖЯ-ны сайд, БХБЯ-ны сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчсөн/
  4. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.

Хүчингүй болсон байршилд Хан-Уул дүүрэг 17 дүгээр хороо Зайсангийн гүүрнээс “Хан хиллс” хотхон хүртэл автомашины 10.5 метрийн өргөнтэй, хоёр эгнээ бүхий урсгалтай, хоёр талаараа 1.5 м өргөн дугуйн замтай, явган хүний зорчих хэсэгтэй нэг км хатуу хучилттай зам тавигдана. Мөн Зайсангийн гүүрнээс Их монгол улсын гудамж буюу Маршлын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5 м өргөнтэй, 2.3 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил хийж байна. Тус байршилд авто болон дугуйн замтай болсноор авто замын ачаалал багасах, дугуйтай зорчигчид зам тээврийн осолд өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Газар олголтын тухайд анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар  “Стандарт групп” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар таван жилийн хугацаатай 273.000 ам метр талбайг эзэмшүүлснээр тус асуудлын эхлэл тавигджээ. 2010 онд  Нийслэлийн Засаг даргын  204 дүгээр захирамжаар  “Стандарт групп” ХХК-ийн эзэмшлийн газрыг дөрөв хувааж, нэр шилжүүлсэн бөгөөд 2017-2019 онуудад 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй болжээ. 

Цаашид  усан сан болон ойн сангийн бүсэд газар эзэмшиж буй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг үе шаттайгаар цуцална. Одоогийн байдлаар  усан сан болон ойн сангийн  газрын асуудлыг шийдвэрлэх хоёр Ажлын хэсэг байгуулагдан, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт, шалгалт хийн, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан ажиллаж байна.   

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-06-15 09:57:52
    Хэд хоноод буцаагаад олгочихноо найдвартай.Тэр талаар сурсан юмыг яаж сураар боож болох вэ.
  • Бат 2021-06-15 06:09:40
    Энэ зөв ажил боллоо Энд орон сууц барина олон айл орно одоо газар хөдлөлтйг давтамж ихсэж байгаа үед голын ай сав газар осолтой