БНХАУ: ''Их-7''-гийн бүлэг дэлхийн хувь заяаг шийдэж болохгүй

БНХАУ “Их-7”-гийн орнуудаас бүрдсэн жижиг бүлэг улсууд дэлхийн хувь заяаг шийдэж болохгүй гэж үзэж байна хэмээн Их Британи дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ “Их-7”-гийн төрийн тэргүүнүүд БНХАУ-ын өсөн нэмэгдэж байгаа нөлөөтэй тэмцэхийн тулд нэгдсэн арга боловсруулахыг чармайж байгаа талаар ярьсан байна.

Мөн том, жижиг, хүчтэй, хүчгүй, баян ядуу орон бүгд адилхан. Түүнээс гадна дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудыг бүх орныг оролцуулж зөвлөлдөх замаар шийдвэрлэх ёстой.  Дэлхийн шийдвэрийг бүлэг улс гаргадаг байсан цаг ард хоцорсон болохыг тэрбээр Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Олон талт харилцаа нь НҮБ-ын дүрэм зарчмууд, зорилтууд, олон улсын хууль эрх зүйн хэмжээнд үндэслэсэн байх ёстой. Түүнээс биш цөөн орноос бүрдсэн жижиг бүлгийн сонирхолд үндэслэсэн байх ёсгүй гэв. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргааны  газраас “Их Британийн аялал жуулчлалын Карбис булангийн хотод болсон уулзалтын үеэр “Их-7”-гийн төрийн тэргүүнүүд БНХАУ руу чиглэсэн хамтын хандлагыг бий болгох шаардлагатай талаар санал нэгдсэн” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.