МҮБХ: Нэг зуун сая төгрөгний шагналын сантай барилдаан зохион байгуулна
Монголын Үндэсний Бөхийн Холбоо Ардын хувьсгалийн түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг бага боловч төрүүлэх зорилгоор нэг зуун сая төгрөгний шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэнүүд оролцсон “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг 2021 оны 06-р сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Жич: Тус барилдаан 2021 оны 06-р сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
 
“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааны удирдамж
 
1.Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл
2.Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд
3.Зохион байгуулагдах газар: Тэрэлж дэх “Ред рок” амралтын газар
4.Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд 8 өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилтанд хамрагдана.
5.Оролцогчийн тоо: 32 бөх.
6.Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна.
7.Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт 1 бөх 4 барилдана.
8.Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00 цагт
9.Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг
10.Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг
11. Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх
12. Оролцогчдын нийт зардлыг хариуцагч: Ивээн тэтгэгч байгууллага
13. Зохион байгуулагч: МҮБХ
14. Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв
15. Холбогдох дугаар: Менежер С.Гантөр 8808-5308
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2021-06-16 18:55:50
    хэдэн ямарч баялаг бүтээдгүй бөх болон төриин нэр зүүсэн нам нам дагасан хулгаачуууд
  • Зовлогуудыг бүү давраа 2021-06-16 02:16:02
    Мөнгө нь илүүдсэн тэнэг байвал зарцуул аа
  • БОХОО БОЛИОЧЭЭ  2021-06-15 10:18:27
    ЦАР ТАХАЛ ОРГИЛДОО ХУРЧИХЭЭД БАЙХАД ЮУН БАРИЛДААН НААД ЗАРДАЛ МОНГОО ЭМ ТАРИА ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ ЗАРЦУУЛ ЦАР ТАХЛЫН УЕД ХИЙХ ЮМГУЙ ХЭДЭН БОХЧУУДИЙГ ЗУГААЦУУЛНА ...
  • зочин 2021-06-15 06:40:52
    Одоо энэ бөх үздэг хүмүүс байдаг л байхалдаа. Жил ирэх тусам уламцөөрч алга болно доо
  • Зочин 2021-06-15 05:12:52
    Энэ хэдэн махан бөмбөгнүүдийг харж урам зориг сэргэнэ ч гэж юу байхад дэ. Сэргээшгүй барилдаж чадахгүй хогийн гарууд.
    • Зочин 2021-06-15 14:00:39
      Одоо та нар минь болно доо .... Харин байгал дэлхийгээ архины шил, гялгар уут хог новшноос цэвэрлэхэд бусдыг манлайлан оролц. 100 сая төгрөгөө УОК-д хандивла. ...
  • bas 2021-06-15 04:52:46
    Аймаг бүрээс 1 бөх гэхээр л утна нь алдраад явчихна. 1 аймгаас яагаад эрэмбэ чансаатай олон бөх оролцож болохгүй гэж!!! Үнэхээр чансаатай бөхтэй 5-6 аймаг л бна...
  • Бат 2021-06-15 04:34:09
    Шинэ зуунд хөлсөө мэх болгодог тэнэг спорт Монгол бөх өмнөөс нь ичмээр засуулдаа хөлсний алчууртай байж болохгүй юу