Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүд зэргийг цогцоор нь төлөвлөжээ. Ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Химон констракшн” ХХК ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.