ЭМЯ: Нийт 2263 тохиолдол нэмэгдэж, найман хүн нэс барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын эсрэг вакцины 1-р тунд 1 892 396 хүн, 2-р тунд 1 645 893 хүн хамрагдсан. Үүнээс Улаанбаатар хотод 1-р тунд 961 437  хүн, 2-р тунд 837 180 хүн, орон нутагт 1-р тунд 930 959 хүн, 2-р тунд 808 713 хүн хамрагдсан.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 10 мянга гаруй шинжилгээнээс 2263 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 78347 боллоо.  Үүнээс  57025 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 523 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 405 хүн, гэрийн ажиглалтаас 118 хүн гарлаа.

Коронавируст халдварын улмаас найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 369 боллоо.

УЛААНБААТАР ХОТ
-  62 настай эрэгтэй, тавдугаар сарын 22-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  57 настай эрэгтэй, тавдугаар сарын 23-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  86 настай эрэгтэй, онош батлагдаж, 15 хоног орчим эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  51 настай эрэгтэй, тавдугаар сарын 31-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  66 настай эмэгтэй, зургадугаар сарын 9-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 42 настай эмэгтэй, зургадугаар сарын 7-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 82 настай эрэгтэй, зургадугаар сарын 10-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 69 настай эрэгтэй, зургадугаар сарын 8-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
 

Шинэ халдварын 2263 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  77573 болоо. 

Өнөөдрийн байдлаар 0-17 насны хүүхэд 26.3 хувийг, 18-59 насны хүмүүс 66 хувь, 60-аас дээш насны хүмүүс  7.8  хувийг тус тус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 375 жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байгаагаас 12 нь биеийн байдал нь хүнд, нэн хүнд хэлбэртэй байна. 

Шинэ халдварын 1650 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 66810 боллоо. Орон нутагт 613 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  10763 боллоо. 

Хөвсгөл аймагт 17 /313/, Увс аймагт 23 /238/,  Булган аймагт 7 /366/, Сэлэнгэ аймагт 24 /649/, Баян-Өлгий аймагт 8 /61/,  Завхан аймагт 15 /539/, Булган аймагт 7 /366/, Хэнтий аймагт 13 /350/, Дорнод аймагт 32 /151/,  Ховд аймагт 72 /354/,  Архангай аймагт 28 /650/,  Төв аймагт 34 /1830/, Баянхонгор аймагт 36 /632/,  Говь-Алтай аймагт 97 /773/, Говьсүмбэр аймагт 8 /123/, Сүхбаатар аймагт 22 /466/, Өвөрхангай аймагт 45 /643/,   Дархан-уул аймагт 91 /1048/,  Орхон аймагт 106 /1274/ тохиолдол тус тус нэмэгдсэн.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  9323 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 156, хүнд 766, хүндэвтэр 2562, хөнгөн 5839 хүн байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus