АН-ын “олуулаа” болох төлөвлөөгөө биелэлээ олсон данхгар төр
“Олуулаа” хэмээн үг хэзээнээс моодонд орж, улс төрийн хүрээнд хамгийн эрэлттэй үгийн тоонд ямар учраас орох болов гэдэг АН-ынхантай холбоотой. Тус намаас “Олуулаа” бүгдийг хийнэ. "Олуулаа шинэчлэгдэнэ", "олуулаа шинэчлэлийг хийнэ". "Олуулаа хүртэнэ" хэмээн өөрсдийгөө ч, ард түмнийг ч "олуулаа" хэмээх үгээр төлөөлүүлж, энэ үгний утга учрыг улам товойлгож өгсөн билээ.  

Гэхдээ олуулаа хэмээх үгний утга учир нь АН-ынхан засаг барьж байгаа өнөө үед тэдний брэнд үг яах аргагүй мөн гэмээр.
 
Учир нь төрийн албан тушаалд 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162383, харин 2013 онд 176773, 2014 онд 180150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн яам гаргаад байна. Энэ нь 2012-2014 онд Шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлжээ гэсэн үг юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлснээр бол төрийн албан хаагчийн дундаж сарын цалин 500 мянга гэж үзвэл  жилийн зургаан сая төгрөг болно. Үүнийг 30 мянган хүнээр тооцоод үзэхэд 180.000.000.000 ₮ /нэг зуун наян тэрбум төгрөг/ болж байна. Гэтэл энэ мөнгөөр  150 сургууль,  225 цэцэрлэг,  300 км зам барих бүрэн боломж байсан байна. Тэгэхээр АН-ынхны гаргасан олуулаа уриа төрийн албан тушаалд ийн биелэлээ олж, улсын төсөвт зарлага нэмэхээс ач холбогдол нь буурчээ.
 
Тухайлбал, 2012-1013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх онтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүний учир шалтгааныг судлан үзэхэд яамдын тоо хэт олширч, төрийн албан хаагчдын тоог хяналтгүйгээр, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Төр зөвхөн бензин шатахуунд гэхэд 40 гаруй тэрбум, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зардаг болтолоо данхайжээ.

Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар тэлсэн байна.Тэр дотроо зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын/яам, агентлаг/ орон тоог 2013 онд гэхэд л 767-гоор нэмэгдүүлжээ.
Тэгэхээр АН-ынхны олуулаа төлөвлөгөө биелэсний шинж энэ бус уу.

Эдийн засаг хямарч, Улсын төсөв тасалдаад байгаа өнөө үед данхагар том төрийг ухаалаг төр болгоно гэдэг хэцүү ажлуудын нэг яах аргагүй мөн бололтой шүү.
 
 Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2014-05-20 15:22:44
    өө сайхан ажлын байр нэмэгдсэн байна олон хүнийг цалинтай болгож, энэ дөрвөн жилийн хугацаанд л хийж өөрчилж байвал хамаагүй одооөөрчлөөд байх хэрэгтэй , улсынхаа нэрийг солино, манай хоёр хөрш муу байна бас өөрчлөе, хоёр ерөнхийлөгч, гурван ер сайд, ИХ д
  • зочин 2014-05-20 10:35:22
    Төр засагт ,бидний сайн сайхны төлөө бүх хүчээ дайчлан зүтгэнэ гэж гарч ирсэн хүмүүс мэдээж сааталттай хүмүүс биш нь ойлгомжтой. Тэдэнд,зөв замаар өөрөө явж,зөв замаар биднийг удирдах шудрага чанар алга. Энэ л гол өнөөгийн аюул мөнөөс мөн гэж үзэж байна.
  • tsogt 2014-05-20 06:48:31
    Өмнө нь 11 яаманд 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар тэлсэн байна.Тэр дотроо зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын/яам, агентлаг/ оро
  • иргэн 2014-05-20 03:58:12
    ТӨР УХААЛАГ БАЙНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? УХААН ГЭДЭГ ЮМ ХҮНД Л ЗАЯАСАН. УГ НЬ ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИДЫГ УХААНТАЙ, ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮСЭЭР СОЛИМООР ЮМ.
  • suki 2014-05-20 03:30:38
    hamaatan sadan .naiz nohod .mongo ogson bolgoniig ajild oruulj oriig tomsog bolgoloo novshnuud
  • Жаргалсайхан 2014-05-20 03:09:24
    Энэ олуулаа нарын нөгөө хүн шиг амьдрах юу болсон бэ. Одоо ч ёстой нохой шиг амьдарч байна даа. Урд нь МАН-ын үед харин арай дээр хүн шиг амьдарч байж дээ.
  • Батхүү 2014-05-20 02:33:45
    АН -ын сонгуулийн хөтөлбөрт ажлын байр олноор нэмэгдүүлэх гэсэн заалт бий үүнийгээ яам нэмж татвар төлөгчдийн мөнгөөр дахайсан төр бий болголоо энгэж ажлын байр нэмнэ гэж ёстой санасангүй энэ бол ёстой улс төрийн солиорол Дараагийн сонгуульд монгол улсаа