''Монкрем'' ХХК нь Имартын ''Хөх шошго'' хөтөлбөрийг дэмжиж талархал илэрхийллээ

Үндэсний үйлдвэрлэгч “МонКрем” ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компаний борлуулалтын албаны дарга н.Болд өгсөн ярилцлагадаа "Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь бизнесийн орчинд шууд нөлөөлж, дотоодын үйлдвэрлэгчид бид амаргүй цаг үетэй нүүр тулаад байна. Харин энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах зорилгоор манай компанийн брэнд бүтээгдэхүүнийг хөх шошгоор ялган таниулаад зогсохгүй сурталчлах ажлыг мөн давхар хийж байгаа Имарт хайпермаркетийнхаа хамт олонд талархаж буйгаа хэлэхэд таатай байна".


Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.



 

 
Бусдад түгээх
  • gplus