Сүүлийн 24 цагт 2 хүн нас барж, 653 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины 1-р  тунд 1843635 хүн, 2-р тунд 944249 хүн хамрагдсан.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 6237 шинжилгээнээс 653 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 55067 боллоо.  Үүнээс  48674 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 533 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 403 хүн гарлаа.

Коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 259 боллоо.

УЛААНБААТАР ХОТ
-  65 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
-  73 настай эмэгтэй тавдугаар сарын 15-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
 

Шинэ халдварын 653 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  54344 болоо. 

Шинэ халдварын 625 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 48729 боллоо. Орон нутагт 28 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  5615 боллоо. 

Булган аймагт 3 /150/, Ховд аймагт 2 /250/, Архангай аймагт 2 /361/,  Төв аймагт 9 /1070/,  Орхон аймагт 12 /685/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4285 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 118, хүнд 479, хүндэвтэр 1521, хөнгөн 2167 хүн байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоосны дараа хүн амын дунд хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоор нууц үеийн 5.5 хоногийн дараа эргээд тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг. Хөл хорио бууруулж, орон нутгийн зам нээсэн, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хөл хөдөлгөөн ихэссэн. Үүнтэй холбоотой эргээд тохиолдол нэмэгдэж байна. Хамгийн оргил үеийн тархалтаасаа хойш хөл хорионы үр дүнд тархалтыг дагасан  тохиолдол буурч, нас баралтын тоо буурах ёстой тооцоо бий. Энэ дагуу буурч байгаа ч эргээд давлагаа үүсэх хандлагатай байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus