Монголын чөлөөт бөхийн холбоо олимпод оролцох багаа танилцууллаа

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа

Олимпийн наадамд оролцох баг тамирчиддаа өндөр амжилт гаргахыг хүсье.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.