Төрийн улс төрийн албан хаагчдыг шалгаруулалтаар томилдог болох хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

            Төрийн албан хаагчдыг төрийн захиргааны, үйлчилгээний, улс төрийн албан хаагч гэж ангилдаг.  Тэдгээрээс улс төрийн алба хаагчийн томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргадаг, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байдаг жишиг байсаар байгаатай холбогдуулан улс төрийн албан тушаалтны томилгоонд нийтлэг болон тусгай шаардлага бий болгохоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.
           
     Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэж байна. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

Тиймээс улс төрийн албан тушаалтанд нийтлэг болон тусгай шаардлага тавьж, баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх, төрийн үйлчилгээ үр дүнтэй болох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх чадавх бүрдэх, улмаар мэдлэг, ур чадвартай, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба төлөвших эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2021-05-24 05:45:45
    Маш зөв. Нам дагаж, цүнх барьсан хүмүүсээ энэ хуулиар цэвэрлэ.босгыг нь өндөрсөг. Ахмад залуу насны харьцааг зохистой болго. Залуу хүн гэж туйлшардагийг зогсоо....
  • Дорнод зочин 2021-05-23 11:03:44
    ТАЗ-өө! 5,10, 20 жилийн өмнө орсон чадваргүй бөглөө, таглаанууд олон бн.Албан тушаалыг нь дахин зарлаад, чадаж байвал суудалдаа, чадахгүй бол ажлыг нь аваач...
  • Дорнод зочин 2021-05-23 10:52:44
    Зөв санал бн.ТАХ-дыг дахин шалгуураар оруулах.Өмнө нь цүнх барьж, авилгаар орсон чадваргүй нь шинээр орж байгаатай өрсөлдөөд ялвал байрандаа ялагдвал суудлаа өг...
  • Иргэн 2021-05-22 05:43:58
    MAN IIM HUULI BATLAJ CHADAH UU. TORIIN ALBAAR DUUREN MANII SHAASNII BAAGIINUUD L BGAA SH DE. IIM HUULI BATLAJ CHADAH BOL ES SURTAHUUN BAGA ZEREG UNERTEJ EHELLE