Рэй Далио: Оросын үйлдвэр эрхлэгчдийн хамтран ажиллах чадвар сул байдаг нь авлига хөгжих үндэс болсон

Bridgewater хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч, Америкийн тэрбумтан Рэй Далио Орос дахь авлигын үндсэн шалтгааныг нээн илрүүлжээ. Тэрээр Оросын үйлдвэр эрхлэгчдийн хамтран ажиллах чадвар сул байдаг нь авлига хөгжих үндэс болсон гэжээ.

Рэй Далио гэж хэн бэ

Рэй Далио нь дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох Bridgewater Associates компанийг 1975 онд үүсгэн байгуулжээ. Тус сан нь 140 орчим тэрбум ам.долларын хөрөнгөд менежмент хийдэг байна. 71 настай хөрөнгө оруулагчийн нийт хөрөнгө 20.3 тэрбум ам.доллароор үнэлэгддэг.

Далио эдийн засгийн чиг хандлагыг урьдчилан тааварлах чадвартай гэдгээрээ алдартай  юм. Тухайлбал, тэрээр 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан хэлсэн. Ирж буй аюулын тухай АНУ-ын Сангийн яаманд сануулж байжээ.

Орос Улс дахь авлигын үндсэн шалтгаан

АНУ-ын хөрөнгө оруулагч үр дүнтэй эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх тал дээр Орос Улсад ихээхэн хүндрэлтэй байдаг талаар “РБК” компанийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Түүний үзэж буйгаар тус улсын иргэд нэг нэгэнтэйгээ хамтарч ажиллах тал дээр анхаарах шаардлагатай болсон гэжээ.

Далио мөн Хятадад авлига тулгамдсан асуудлын нэг байсан талаар дурдсан бөгөөд БНХАУ-аас ялгаатай нь Орос Улсад авилгад автдаггүй, хүмүүс нь хоорондоо өрсөлдөж үр дүнтэй байх тогтолцоог төлөвшүүлэхэд асуудал үүсдэг гэжээ.

“Танай улсын бүтээн байгуулагч, үйлдвэр эрхлэгчид нэг нэгэнтэйгээ хамтран ажиллаж сураагүй. Тэд хамтран ажиллахаасаа илүүтэйгээр тогтолцоондоо тойрон эргэлдсээр байна” хэмээн тэрбумтан мэдэгджээ.

Түүнчлэн Рэй Далио ОХУ-ын эдийн засагт тулгарч буй бусад үндсэн асуудал нь хөрөнгийн зах зээл сул хөгжсөн, боловсрол зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт муу байдаг зэргийг нэрлэсэн байна.

Орос дахь авлигын өсөлт

ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас 2021 оны 1, 2 дугаар сард тус улсын авлигын гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,8 хувиар өсч, 7100 болсон талаар 3 дугаар сард мэдээлжээ. Үүний тал хагас буюу 3500 орчим нь хээл хахуулийн хэрэг байна. Нэг жилийн хугацаанд уг үзүүлэлт 21,1 хувиар өссөн бөгөөд хээл хахуультай холбоотой гурван хэрэг тутмын нэг нь 10 мянган рублиэс ихгүй байна.

Сурган хүмүүжүүлэгч, багш нар болон шийдвэр гүйцэтгэгч, цагдаагийн байгууллагын албан хаагчид жижиг хэмжээний /10 000 рубль хүртэлх/ хахууль авдаг байна. Ихэвчлэн хууль зөрчсөн хариуцлагаас мултрах эсхүл шалгалтандаа сайн үнэлгээ авах үүднээс хахууль өгдөг байна.

Тус улсад 2020 оны байдлаар авлигын гэмт хэргийн улмаас 63 тэрбум рублийн хохирол учирсан талаар Ерөнхий Прокурорын газраас мэдээлжээ.

Эх сурвалж: secretmag.ru

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.