Шуурганы улмаас Говь-Алтай аймагт айлын гэр, хашаа нурж, зарим барилгын дээвэр хууларчээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг болон 27 орон сууц, байшингийн дээвэр хууларч, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад ирсэн. Харин иргэд төөрсөн сураггүй болсон, хүн, мал, амьтан өртсөн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.