Латви улсын таван иргэн тутмын нэг нь хээл хахуулийг байх ёстой зүйл гэж үздэг

Латви Улсын Авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх товчооноос зохион байгуулсан олон нийтийн судалгааны үр дүн тус улсын таван иргэн, үйлдвэр эрхлэгч тутмын нэг нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөнөө хүлээн зөвшөөрснийг харуулсан байна. Түүнчлэн таван иргэн тутмын нэг нь сүүлийн 2 жилийн хугацаанд ахуйн болон ажил мэргэжлийн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хувийн харилцаагаа ашигласан, бэлэг өгсөн, албан бусаар төлбөр хийснээ хүлээн зөвшөөрчээ.

Хэдийгээр хээл хахууль өгөх нь буруу гэсэн үзэл санаа нийгэмд байгаа боловч иргэдийн 21 хувь, үйлдвэр эрхлэгчдийн 19 хувь нь төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хахууль өгөх боломжоо хүлээн зөвшөөрснийг санал асуулгын дүн харуулжээ.

Судалгаанд хамрагдсан дээрх хоёр бүлгийн оролцогчид уг үйлдэл нь асуудлыг шийдэж, эрх бүхий албан тушаалтан хариу эерэг үйлдэл үзүүлнэ гэсэн итгэлээр тайлбарласан байна.

Үйлдвэр эрхлэгчдийн хувьд хуулийн зохицуулалт ойлгомжгүй, ярвигтай, хэрэгжүүлэхэд албан тушаалтны оролцоо, туслалцаа ихээр шаарддаг болохыг онцолжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь, үйлдвэр эрхлэгчдийн 21 хувь нь тус тус сүүлийн 2 жилийн хугацаанд асуудлаа шийдвэрлэхийн тулд бэлэг сэлт, мөн хувийн харилцаагаа ашиглаж байсан дүн гарчээ.

Иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах, эсвэл төрийн байгууллагад ажилд орох болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм аргыг хэрэглэдэг байна.

Харин үйлдвэр эрхлэгчдийн тухайд барилга байгууламж барих, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, лиценз, зөвшөөрөл авахтай холбоотойгоор ийм хандлага гаргадаг байна.

Судалгаанд оролцогчдын үзэж буйгаар төрийн албаны дээд болон доод шатны албан хаагчдын хүрээнд хээл хахуулийн асуудал илүү тархсан байна. Иргэдээс ялгаатай нь, үйлдвэр эрхлэгчид сүүлийн 4 жилийн хугацаанд Латви Улсад хээл хахууль буурч байна гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдын 92 хувь нь тус улсын авлигын асуудлыг багасгахын тулд төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, ил тод болгох шаардлагатай, 89 хувь нь худалдан авах үйл ажиллагаанд хатуу хяналт тогтоох ёстой гэж үзжээ. Түүнчлэн хээл хахуулийн хэрэгт хатуу шийтгэл оногдуулах хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын 52 хувь, нээлттэй сонгон шалгаруулалтаар албан тушаалтныг томилдог байх ёстой гэж 44 хувь нь үзсэн байна.

Эх сурвлаж: bnn-news.ru
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Агваан 2021-05-19 10:38:25
    Латвийг чинь ерөөсөө хахууль өгч авдаггүй орон гэж бодсон чинь ийм их хахуульсаг орон байсан юм уу.