''Эрдэнэт'' үйлдвэрийн захирлууд алтан ширээ авч донгодуулаад ч засарсангүй бололтой

Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хууль зөрчсөн, тансагласан ноцтой баримтыг дурдвал нэлээн зузаан хавтаст “хэрэг”  үүснэ. Ёстой л улсын мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээг “Эрдэнэт” үйлдвэрээс харж болох юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн томоохон орлого, зарлага Ерөнхий захирал М.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нарын гарын үсгээр баталгаажих учиртай. Гэтэл төрийн өмчийг удирдаж байгаа гэхэд итгэмээргүй үрэлгэн төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олонтаа ил болгосон. Тэдгээрээс сүүлийн үеийнхээс дурдвал, үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд цэрэг, тусгайгийнхны ашиглах зориулалттай өндөр хамгаалалт, үйлдэлтэй гар утсыг таван сая төгрөгөөр худалдан авсан.  Мөн Италийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Minotti Luigi & Benigno” брэндийн 17,280 еврогийн ширээ, мөн 15,040 еврогийн шкаф хоёр ширхэг буюу нийт 47,360 еврогийн тавилга худалдан авсан баримт ил болсон юм. Өөрөөр хэлбэл, 159 сая гаруй төгрөгөөр нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан тавилгууд алтан эрдэнийн чулуун учраас тийм өндөр үнэтэй байхаас аргагүй аж.

Гэтэл саяхан тус газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа  “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн байж болзошгүй баримт гарч ирэв. Тодруулбал, өнгөрсөн нэг жил улс даяараа бүсээ чангалж, зардлаа хэмнэж байхад “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая  төгрөг гаргаж “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоот”-ыг засуулжээ. Энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг байж болзошгүй. Тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир баталсан гэх ноцтой мэдээлэл ил болов.

 Мөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад, чангаанз 37,050,000 төгрөг, зэрлэг жимс 14,652,933 төгрөг, хар чавга 48,165,000, даршилсан мөөг 48,450,007 төгрөг, майонез 48,449,991 төгрөг, шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ. Өөрөөр хэлбэл, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. Гэтэл цар тахалтай энэ үед ажилчдынхаа дархлааг дэмжинэ гээд ядаж л малчны хотноос очоод аарц, цагаан идээ худалдаж авсан бол ойлгохсон. Гэтэл зөвхөн компотонд 230 сая төгрөг зарцуулна гэдэг бас мөнгийг хайр найргүй цацаж байгаа хэрэг юм. Энэ мэтээр цар тахлын үед хэмнэх биш үрэлгэн зарцуулж буй сэтгэлгүй дарга нарыг холбогдох газрууд нь шалгана гэж найдъя.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

С.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-05-25 09:45:30
    bujir amitad shuu ene 2
  • иргэн 2021-05-22 22:28:10
    яг алтан эрдэнийн болов уу. цавчаа юм уу
  • отгонбаяр  2021-05-19 15:19:19
    Гокын тухай мэдээ гархаар цэцэрлгийн багш отгонбаяр авгай суграад үлдчихиймаааа. Эдний гээ матчаад долигноод байдаг гэсэндээээ үнэн дэгэээ
  • бадма 2021-05-19 04:07:11
    Бадамсүрэнгийн боожгойг янзалдаг хүүхэн
  • Иргэн  2021-05-19 03:30:43
    Энэ боловсролгүй тэнэг юмсийг даруйхан цаазаар авч , амьдрал мэддэг шудрага хүнийг тавих хэрэгтэй. Шудрага бус бол хэн бугай ч бидэнд хэрэггүй. Ажилчид бол өөр
  • Зочин 2021-05-18 13:19:44
    Одоо энэ бадамсурэн гэж овгон тэр дэлгэрбаяр гэж боороо 220.0 сая тог солиулсанинохон бас энэ уурийнтуяа гээд тансаг тавилга авдаг ийм ноходоос салах хэрэгтэй
  • Иргэн 2021-05-18 09:08:05
    аргагүй өөрсдөө хувааж идэхээр нөгөө хэд нь даам байлгүй. МАН ч үнэхээр өөр юмаа
  • !? 2021-05-18 08:24:32
    Ц.Нямдорж нар улайран дайрч төрийн (эзэнгүй) өмчид булааж авсан 49% гэдгийн цаад зорилго нь ердөө л энэ шүү дээ!! Одоо ойлгов уу? Ойлгохгүй дээ!!!
  • Бат 2021-05-18 08:01:44
    Чухамдаа төрийн өмч гэдэг бол зах зээлийн энэ нийгэмд байхгүй бидэнд л байгаа ухагдхуун хэнийг биш зүйлийг идхээс яалтай
  • Ковид хардалт 2021-05-18 07:19:49
    Хүнсний бүтээгдхүүний үнэ өсдөг нь төрийн өндөр үнэтэй худалдан авалттай холбоотой гэж хардаж байна. Тендерийн өссөн үнээр ард түмэн хүнсний зүйлээ худалдан авч...
  • зочин 2021-05-18 05:48:44
    бадамсүрэнгээс илүү энэ авгайг авч хаяач дээ гэхдээ дахиад л нэг хүн идэхээр ирэх байх даа тэгэхээр байж л басйан нь дээр юм уу
  • зочин 2021-05-18 04:48:38
    үүрийн туяа говь сүмбэр аймагт анх байсанаа санаач хүн өмнөх амьдралаа мартаж болохгүй бурхан буцаагаад л байранд нь оруулна даа хөөрхий
    • иргэн 2021-05-19 02:26:42
      багаасаа өлөн зэлмүүн байсан,юм үзээгүй хүн ийм болдог.Эх орноо,ард түмнээ бодохгүй.Хөдөөний хөөсөн мантуу, жинхэнэ ОРК
  • зочин 2021-05-18 04:16:27
    үхтлээ инээлээ пидда юмаа нээрээ яах вээ эднарыг ёоо элээ минь гэж