Өнөөдөр 7 хүн нас барж, 349 тохиолдол нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 7791 шинжилгээнээс 349 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 49524 боллоо.  Үүнээс  42721 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 877 хүн эдгэрч гарсан байна. Эмнэлгээс 588 хүн, гэрийн ажиглалтаас 289 хүн гарлаа. 

Коронавируст халдварын улмаас  долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 221 боллоо.

УЛААНБААТАР ХОТОД
- 94 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 61 настай эрэгтэй тавдугаар сарын 12-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 72 настай эрэгтэй тавдугаар сарын 15-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 51 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 84 настай эмэгтэй тавдугаар сарын 14-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 
- 81 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

ОРХОН АЙМАГ
- 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдаж  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Шинэ халдварын 343 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар  48819 болоо. Эмнэлгээс шалтгаалсан халдвар зургаагаар нэмэгдэж, нийт 149 боллоо. 

Шинэ халдварын 318 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 43615 боллоо. Орон нутагт 25 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  5204 боллоо. 

 Увс аймагт 1 /44/, Булган аймагт 1 /103/, Сэлэнгэ аймагт 2 /479/, Завхан аймагт 1 /487/,  Говь-Алтай аймагт 7 /259/, Өвөрхангай аймагт 3 /357/,  Дорноговь аймагт 2 /71/, Орхон аймагт 8 /602/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  3870 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 104, хүнд 523, хүндэвтэр 1364, хөнгөн 1879 хүн байна.

Гэрийн хяналтад 2691 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus