Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийсэн. Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.