Уран сайхны шүүмжийг “уралдуулна”
СУИС-ийн Театр, кино урлагийн сургуулийн Эрдэмийн зөвлөлөөс мэргэжлийн урлаг судлаач, уран бүтээлч, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантуудын дунд уран сайхны шүүмжийн уралдааныг зарлажээ.

Зохион байгуулагчдын зүгээс тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, зорилготой хэмээж буй. Тус уралдаанд төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжиг, киноны бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай байх шаардлаг тавьжээ. Уралдааны шалгаруулалтын дүнг ирэх сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” Эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулах юм байна. Тус уралдаанд оролцохыг хүсвэл шүүмжийн бүтээлийг 11-р сарын 10-ны дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д хүлээн авах юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.