Ургац хураалт 90 гаруй хувьтай байна
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцооллыг салбарын яамнаас гаргаад буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ онд нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн үг. Энэ сарын 10-ны байдлаар 72.3 мянган га-г ангилан хадаж, 68.8 мянган га-г цайруулж, 218.2 мянган га-г шууд хурааснаар нийтдээ 287.4 мянган га-гаас 450.2 мянган тонн үр тариа, үүнээс 427.9 мянган тонн буудай хураан авчээ. Харин 12.8 мянган га-гаас 156.7 мянган тонн төмс, 7.5 мянган га-гаас 92.9 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 92.4 хувь, төмсний хураалт 96,7 хувь, хүнсний ногооны хураалт 91.4 хувьтай явж байна. Мөн өнөөгийн байдлаар шинэ ургацаас  ТЭДС 24.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 152.1 мянган тонн буюу нийтдээ 176.6 мянган тонн буудай борлуулагдаж, үтрэм дээр 186.9 мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.