Өнөөдрөөс дөрвөн төрлийн үйл ажиллагаа нээгдэж байна

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Эрдэмтэн судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлахаар болж байна. Тодруулбал:

·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/,

·      Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлүүлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж буй юм.

Урьдчилан мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа хангах боломжийг нээж өгч байгаа юм.

Улсын Онцгой Комиссоос долоо хоногийн дараагаас нэмж 7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Хэдийгээр коронавируст халдварын тоо буурч байгаа ч нас баралт буурахгүй байна. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг тухайн нөхцөл байдалтайгаа уялдуулан үе шаттайгаар нээгээд явах юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.