Өнөөдрөөс зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Иймээс нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, маргаашаас

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг маргаашаас Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.