Н.Алтанхуяг: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувь бууруулж байгаа мэт ярьж болохгүй

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоо гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Нийгмийн даатгалын системийг үндсээр нь өөрчлөхгүй бол ялзарсан шүү. Ялангуяа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж УИХ-аас томилогдож очсон хэдэн хүнд энэ том хөрөнгийг хөдөлгөх эрхийг өгч байгаа нь харамсалтай. Сүүлдээ энэ мөнгөөр байшин барьдаг болсон. Салбарын сайд гадаадын байгууллагатай зарлагаа жишиж ярих юм. Орлогоо яагаад жишихгүй байна. Эцэст нь хэлэхэд, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар буулгаж байгаа мэт ярих нь буруу. Таван хувь нэмэх байсан гурвыг нь аль хэдийн нэмсэн. Одоо хоёр хувийг буцааж байгаа. Тэгсэн хэрнээ шимтгэл бууруулж байгаа мэтээр ярьж огт болохгүй. Гэхдээ мэдээж хүнд байдалд байгаа аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг болно.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-05-21 08:20:30
    Ийм л хүн шүү дэ. Муу санаатай өшөө хорсол үнэртүүлсэн зальтай, Элбэгдоржийн хэлдгээр ёстой хэнийг ч худалдаад идчих мэдэх хүн шүү дэ.
  • Зочин 2021-05-14 01:04:21
    ЕС байхад нь овоо гайгүймуу гэж боддог байлаа. Нүүрсний хэргээр хэлмэгдсэн юм байх гэсэн чинь яалт ч үгүй буруутай л юм билээ. МАН-тай нийлж намаа самарсан хог....
  • Зочин 2021-05-14 00:28:53
    өлссөн хүн ууртай гэж ....
  • Бат 2021-05-13 23:00:39
    НД шимтгэл одоогийн тэтгэвэрийхэн бидний л асуудал бид та нарт ямар хамаа байхав та нар цатгалан насаараа ажиллаад 300000 төгрөгний тэтгэвэртэй хангалтай юу
  • зочин 2021-05-13 22:03:08
    ӨӨ ЭНЭ ЧИНЬ ӨЛСӨӨД ҮХЧИХЭЭГҮЙ БАЙГАА ЮМ УУ
  • Зочин 2021-05-13 07:21:37
    Зөнөцөн юм биш үү? Юугаа хийж суудаг байна аа...Цаана чинь дээд зэргээр боловсорсон залуучууд очерлоод когсож байна. Зайгаа тавьж өгөөч!!
  • Ард 2021-05-13 07:01:25
    Энэ ямар хүн байгааг сонгосон улс нь сайн харж байдаг байхдаа.
  • зочин 2021-05-13 06:55:38
    Ийм орон гаран бодолтой хүмүүсийг бид толгой дээрээ залаад л байгаа юм даа. Азаар харин энэ хүн 60 гарсан байна л даа. бид азтай шүү